2. NORTH-EAST ASIA 東北亞地區分地區
2.3 Mongolia Youtube
Resources: The 4 spiritual Laws in Mongolian
оюунаа
Хэрэв та дараах дөрвөн зарчмыг мөрдлөг болговоос Ертөнцийн Эзэнийг өөртөө нээж танин мэдэх бөгөөд эдгээр нь хүмүүн төрөхтөнд Түүний амласан сэтгэл хангалуун амьдралд хүрэхэд туслах болно.
1.
Ертөнцийн
Эзэн танд хайртай бөгөөд Өөрийгөө биечлэн танилцуулахын тулд таныг бүтээсэн.
(Энэхүү товхимолд орсон ишлэлүүдийг Библийн номоос олж
уншихыг зөвлье)
Библийн ишлэлүүдийг Олон
Улсын Библийн Нэгдсэн Нийгэмлэгийн орчуулга (ОУБНН) болон Монгол Библийн
Орчуулгын Хорооны орчуулгаас (МБОХ) авсан болно.
Ертөнцийн Эзэний хайр
“Бурхан ертөнцийг үнэхээр
хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй,
харин мөнх амьтай болох юм”(Иохан 3:16).
Ертөнцийн Эзэний төлөвлөгөө
“Цорын ганц үнэн Бурхан
Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн”(Иохан 17:3).
Хүн гэмт чанараасаа болж
ертөнцийн эзэнээс тусгаарлагдсан юм. Тиймээс ч бид түүнтэй ойртож, хайр энэрэл
нь хир зэрэг их болохыг амьдрал дээр харах чадваргүй болжээ.
2.
Хүн бүр гэмтэй
“Бүгд нүгэл үйлдсэнээр
Бурханы алдарт хүрдэггүй”(Ром 3:23).
Хүн Ертөнцийн Эзэнтэй
харилцаатай байхаар бүтээгдсэн боловч, зөрүүд бардам зангаасаа болж өөрийн
замыг сонгож авсан билээ. Тиймээс ч Ертөнцийн Эзэн ба хүний хоорондох холбоо харилцаа
тасарчээ. Зөрүүдлэн эсэргүүцэх эсвэл үл ойшоох байдлаар илэрхийлэгддэг энэхүү
бардам зан хүсэл нь Библийн гэм гэдэг ойлголтонд ордог.
Хүн ийнхүү Бүтээгчээсээ салав
“Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин
Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн”(Ром 6:23
).
Ертөнцийн Эзэний ариун чанар болон хүний гэмт
зан зураг дээр дурслэгджээ. Иймээс тэдний хооронд ойртохын аргагүй асар их зай
бий. Хүн үргэлж Ертөнцийн Эзэн уруу тэмүүлэн өөрийн хүчин чармайлтаар, сайн
үйлсээр, гүн ухааны ололт болон шашны сургаалаар дамжуулан Түүнтэй ойртож,
холбоо тогтоохыг эрмэлзэж байдгийг сумаар дүрслэв.
Хүний гэмт чанарыг устгах цорын
ганц хүч бол есүс христ мөн. Зөвхөн түүгээр дамжин бид ертөнцийн эзэнтэй ойртож
хойр энэрлийг нь хамдрал дээр харж, ойлгож чадна.
3.
Есүс Христ бидний төлөө амиа өгсөн
“Гэвч биднийг нүгэлтнүүд
байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа
харуулсан юм”(Ром 5:8).
Есүс Христ үлхээс дахин амилсан
“Учир нь би хүлээн авсан
дараах зүйлийг та нарт дамжуулсан юм. Энэ бол хамгийн чухал хэрэг байлаа.
Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд оршуулагдан, Судрын дагуу гурав дахь
өдөртөө амилуулагджээ. Тэрээр
Кефт, дараа нь өнөөх арван хоёрт үзэгдэв. Үүний
дараа Тэр таван зуу гаруй ах дүү нарт нэг мөчид үзэгдсэн бөгөөд одоо болтол
тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ”(1
Коринт 15:3-6).
Есүс
христ бол ертөнцийн эзэнд хүрэх цорын ганц зам мөн.
“Есүс
-Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй”(Иохан 14:6).
-Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй”(Иохан 14:6).
Ертөнцийн Эзэн Хүүгээ бидэнд илгээж, биднийг Түүнээс
тусгаарлаж байсан гэтлэхийн аргагүй зайг холбож өгөхөөр шийдлээ. Ийнхүү Есүс
Христ энэ дэлхийд ирж, бидний хийсэн гэмийн төлөөс болж яллагдан, загалмай дээр
нас барсныг доорх зургаар дүрслэв.
Зөвхөн өмнөх 3 зарчмыг
мэдэх нь бидний хувьд хараахан хангалттай биш ээ.
Есүс христ бидний аврагч эзэн
болохыг хүлээн зөвшөөрсөн цагтаа л би ертөнцийн эзэнийг танин мэдэж, хайрыг нь
амьдрал дээр харж чадна.
4.
Бид Христэд итгэх хэрэгтэй
“Харин Өөрийг нь хүлээн авсан
болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр
өгөв”(Иохан 1:12).
Бид итгэлээрээ Христийг хүлээн авдаг
“Учир нь нигүүлслээр та нар
итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө
сайрхахгүй болно”(Ефес 2:8,9).
Христийг бид өөрсдийн амьдралд урьж хүлээн
авдаг
“Харагтун, Би үүдэн дээр
зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би
түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно”(Илчлэлт
3:20).
Христийг хүлээн авахын
тулд бид юу хийх вэ? Өөрсдөө гэмт амьдралаа гэмшин орхиж, Ертөнцийн Эзэнээс
уучлалт гуйгаарай. Тэгээд Христийг амьдралдаа оруулж, бүх гэмээ Түүгээр
уучлуулж, амьдралаа Түүний хүссэн ёсоор өөрчлөн захируулахаар шийд. Ертөнцийн
Эзэний Хүү Есүс Христ бидний өмнөөс шийтгүүлэн, загалмай дээр нас барсныг
зөвхөн оюун ухаандаа хүлээн зөвшөөрөх нь хангалттай бишээ. Мөн үүнийг сэтгэлийн
хөдөлгөөнөөр илэрхийлэх нь ч хангалттай биш юм. Харин итгэлээрээ л бид Есүс
Христийг хүлээн авдаг.
Дараах тойргоор хоёр
ялгаатай амьдралыг дүрсэллээ.
Аль тойрог нь таны
амьдралыг дүрсэлж байна вэ?
Тэгвэл та одоо алийг нь
сонгомоор байна?
Та Христэд итгэлээ илэрхийлэн
гуйвал одоо ч хүлээн авч болно.
(гуйлт гэдэг нь Ертөнцийн
Эзэнтэй ярихыг хэлнэ)
Таны сэтгэл зүрхийг
Ертөнцийн Эзэн сайн мэднэ. Тиймээс хэлэх үгийг тань бус зүрх сэтгэлийг тань
илүү анхаарна. Тэгвэл та дараах маягаар гуйж болно.
“Их
Эзэн Есүс минь ээ, би Тантай биечлэн танилцахыг хүсч байна. Миний гэмийн төлөө
загалмай дээр нас барсанд тань талархъя. Би сэтгэл зүрхээ нээж Таныг Аврагч Их
Эзэнээ болгон хүлээн авъя. Миний бүх гэмийг уучилж, надад мөнх амийг өгсөнд
тань талархъя. Амьдралыг минь удирдан захирч, хүссэн ёсоороо намайг өөрчлөөч.”
Энэхүү гуйлт таны зүрх
сэтгэлийн чинь хүслийг илэрхийлж чадаж байна уу?
Хэрэв тийм бол та яг одоо
Түүнтэй гуйн яриарай. Тэгвэл Есүс Христ амласан ёсороо амьдралд тань орж ирнэ.
Христ амьдралд тань байгааг хэрхэн мэдэх вэ?
Та Христийг амьдралдаа
урьж хүлээн авсан уу? Илчлэлт 3:20-д бичигдсэн Түүний амлалт ёсоор Христ таны
хувьд одоо хаана байна вэ? Христ хэлэхдээ, таны амьдралд орж сайн анд нөхөр
тань болно гэсэн. Ингэснээр та Түүнтэй биечлэн танилцаж чадна. Христ таныг мэхлэнэ
гэж үү? Ертөнцийн Эзэн таны гуйлтанд хариу өгсөн гэдгийг та юун дээр үндэслэн
мэдэх вэ? (Ертөнцийн Эзэн өөрөө болон Түүнийг Үг туйлын найдвартай билээ).
Христэд итгэсэн бүхэн мөнх амь авна гэдгийг
Библид амласан.
“Гэрчлэл нь энэ байна. Бурхан
бидэнд мөнх амийг өгсөн бөгөөд энэхүү амь нь Түүний Хүүгийн дотор байна. Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү
байхгүй хүнд амь байхгүй. Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би
Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичсэн”(1
Иохан 5:11-13).
Христ амьдралд тань орон,
таныг хэзээ ч орхихгүйнх нь төлөө Ертөцийн Эзэнд үргэлж талархаж бай. (Еврей
13:5) Христийг амьдралдаа урьсан цагаас эхлэн та Түүнтэй нэгдсэн бөгөөд мөнх
амьтай болсноо Түүний амлалт дээр үндэслэн мэдэж болно. Тэр хэзээ ч таныг мэхлэхгүй.
Сэтгэлийн хөдөлгөөндөө бүү
захирагд
биднийг удирдан заагч бол
бидний сэтгэлийн хөдөлгөөн биш харин Ертөнцийн Эзэний Үг-Библи байх ёстой.
Христэд итгэгч бид Ертөнцийн Эзэнд болон Түүний Үгэнд итгэсэн итгэлээрээ
амьдардаг бодит үнэн (Ертөнцийн Эзэн болон Түүний Үг), Итгэл (Ертөнцийн Эзэнд
болон Түүний Үгэнд итгэх бидний итгэл), сэтгэлийн хөдөлгөөн (бидний итгэл ба
дуулгавартай байдлын үр дүн)(Иохан 14:21) гурвын хоорондох харьцааг доорхи
зургаар дүрсэллээ.
Чиргүүлтэй эсэхээс үл
шалтгаалан галт тэрэгтэй зүтгүүр явж чадна. Харин зүтгүүрийг чиргүүлээр
хөдөлгөх гэж оролдвол бүтэхгүй. Үүнтэй нэгэн адил Христэд итгэгчид бид өөрсдийн
сэтгэлийн хөдөлгөөнд эс захирагдан Ертөнцийн Эзэнд найдан, Түүний амласан
амлалтанд итгэлээ өгөх ёстой.
Та одоо Христтэй биечлэн хобоо
тогтоолоо.
Та өөрийн хүслийн дагуу
итгэлээрээ Христийг хүлээн авсан мөчид олон үйл явдал болсон. Үүнд
1.
Христ
амьдралд тань орсон. (Илчлэлт 3:20, Колоссай 1:27)
2.
Таны бүх
гэм уучлагдсан. (Колоссай 1:14)
3.
Та
Ертөнцийн Эзэний хүүхэд болсон. (Иохан 1:12)
4.
Та мөнх
амийг хүлээн авсан. (Иохан 5:24)
5.
Ертөнцийн
Эзэний танд төлөвлөсөн гайхамшигт амьдралыг та эхэлсэн. (Иохан 10:10, 2 Коринт
5:17, 1 Тесалоник 5:18)
Та Есүс Христтэй биечлэн
холбоо тогтоохоос илүү гайхамшигтай зүйлийг төсөөлж чадна гэж үү? Таны төлөө
хийсэн бүх зүйлийнх нь төлөө та одоо Ертөнцийн Эзэнд талархаж буйгаа хэлэхийг
хүсч байна уу? Түүнд талархлаа илэрхийлэх нь итгэлийн тань нэг илрэл мөн.
Христэд итгэгчдийн сүнслэг
өсөлтөнд чухал зүйлс
Есүс Христэд итгэсний үр
дүн нь сүнслэг өсөлт юм. Зөв хүн итгэлээрээ амьдардаг (Галат 3:11). Итгэл дээр үндэслэн
амьдрал биднийг Ертөнцийн Эзэнд улам ойртуулж дараах зүйлсийг амьдралдаа
хэрэгжүүлдэг болгож чадна.
l
Ертөнцийн
Эзэнтэй өдөр бүр ярьж байх. (Иохан 15:7)
l
Ертөнцийн
Эзэний Үгийг өдөр бүр уншиж судлах. (Үйлс 17:11)
l
Алхам
тутамдаа Ертөнцийн Эзэний Үгийг дагаж байх. (Иохан 14:21)
l
Үйл
амьдрал, үг хэлээрээ Христийн гэрч нь байх. (Матай 4:19, Иохан 15:8)
l
Амьдралынхаа
бүх л зүйл дээр Ертөнцийн Эзэнд найдаж байх. (1 Петр 5:7)
l
Ариун
Сүнсээр амьдралаа удирдуулж, Түүний хүч чадлыг өдөр тутмынхаа амьдралд оруулж,
сайн гэрч нь байх. (Галат 5:16-17, Үйлс 1:8)
Хэрвээ энэ бяцхан ном танд
тустай байсан бол дараах хүснэгтийг бөглөж явуулаарай. Танд илүү ойлголт өгч
сүнсний тань өсөлтөд дэм болох зорилгоор бид үнэ төлбөргүй унших зүйлс илгээж
болно.
◆ Есүс Христийг би
Аврагч Эзэнээ гэж хүлээн авлаа.
◆ Би Христэд итгэгч болсон, цаашид Христийг
илүү сайн мэдэхээд минь туслахыг хүсч байна.
◆ Надад олон асуулт
байна. Есүс Христийн тухай өөр олон мэдээллийг надад явуулж өгөөч.
Нэр
Хаяг
Утас
Ажил/Сургууль
Дараах хаягаар илгээнэ үү. Шинэ Амьдрал. Төв шуудан 13.
Шуудангийн хайрцаг 2000.
Христэд итгэгч бусад нөхөдтэйгөө байнга холбоотой байх
Христэд итгэгчид хамтарч
цугларахаа хэзээ ч мартаж болохгүй гэдгийг Ертөнцийн Эзэний Үг бидэнд сануулж
байна. (Еврей 10:25)
Ганц мод гал болохгүй
гэсэн үг бий. Үүний адилаар Есүс Христэд итгэгч ганцхан хүний итгэл бөхөдөө
амархан байж болзошгүй. Харин өөрөө санаачлан гэрийнхээ ойролцоох Христийг
хүндэтгэж Түүний Үгийг заадаг цуглааны удирдагчтай холбоо бариарай. Тэгээд энэ
долоо хоногоос эхлэн тогтмол явахаар төлөвлөөрэй.



No comments:
Post a Comment